Далай доорхи газар хөдлөлт нь далайн царцдасыг шилжүүлэх (эвдэх) ба далайн ус түлхэгдэн цунами үүснэ.
Газар хөдлөлт, галт уулын идэвхижилт, хөрсний гулсалт, томоохон хэмжээний солир унах, цөмийн бөмбөгийн туршилтаар үүсэх энергийн нөлөөгөөр далай, тэнгисийн усны асар том давалгаа үүсэхийг цунами гэж нэрлэнэ. Цунами нь япон гаралтай үг юм.Ихээхэн хохирол учруулсан цунамигийн жишээ бол 2004 оны Энэтхэгийн далайн газар хөдлөлтөөр үүссэн цунами юм.Ойролцоогоор 300.000 хүн нас барсны 168.000 нь Индонезийн иргэд байсан.Далайн давалгааны өндөр 33 метрт хүрч , Индонези, Тайланд , Малайз, Бангладеш,Энэт...