Мэргэжлийн сонголт
Мэргэжлээ сонгохын тулд зохих хэмжээний бэлтгэлтэй байх ёстой,Хүн хүссэн мэргэжлээ эзэмших эрхтэй боловч нөгөө талаас уг мэргэжлийг эзэмшихэд зайлшгүй хэрэгцээтэй танин мэдэхүй , оюун ухаан , харилцаа , сэтгэл физиологийн онцлог шинж чанар нь тохирох шаардлага тулгардаг,Мэргэжлийн ямар чадвар шаардаж байна вэ?,
а, Хэл ярианы чадвар /Илтгэх сонсох бичих бусдыг этгүүлж үнэмшүүлэх , бусдад нөлөөлөх/ б, Тооцоолох чадвар /Математик сэтгэлгээ логик болон бүтээлч сэтгэхүй техникийн чадвар/ с, Урлагийн чадвар /Хийсвэрлэн сэтгэх, зохион бодох бүтээлч сэтгэхүй, сэтгэл хөдлөлийн бэлтгэл өндөр байх/ d. Сурган хүмүүжүүлэх чадвар /Хүнтэй харилцах нөлөөлөх багшлах сургах , заах зохион байгуулах чадвар , ажлыг төлөвлөх зохицуулах , хянах үнэлж дүгнэх санаачлага гаргах/
Мэргэжил сонголтын үед багш эцэг эхчүүд тухайн мэргэжлийн талаар ярьж тайлбарлаагүй эсвэл нэг мэргэжлийг хэт дөвийлгөх эсвэл муугаар ярьж ойлгуулсанаас практик мэдлэг дутсанаас , эцэг эхийн шахалт хавчилтаар мэргэжил сонгосноос алдаа дутагдал гардаг. Ажил мэргэжлийн хүн голдоггүй , харин ажил мэргэжилд хүн гологддог гэдгийг сурагчдад ойлгуулах ёстой.
Мэргэжил сонголтонд юу нөлөөлөх вэ?
-Нийгэм эдийн засгийн хүчин зүйл /Тухайн орны хөгжил эрэлт хэрэгцээтэй холбоотой/ -Нийгэм сэтгэлзүйн хүчин зүйл /Бие хүний чиг хандлага , сонирхол танин мэдэхүй харилцаа зан төлвийн онцлог нөлөөлнө/ -Хувийн сэтгэц физиологийн хүчин зүйл /Бие бялдар мэдрэхүйн онцлог чадвар зэргээс хамаарна/ -Сурагчдад мэргэжлийн сонирхол бий болж байж сонголт явагдана.
|