Орчин үед чанаргүй нефтээс гаргасан тосоор хийсэн уруулын будганд хортой нэгдлүүд илэрсэн байна. Эдгээр нь аюултай бодис биш боловч биднийг уруулаа шилэмдэх бүрт хорт нэгдлүүд биемахбодид нэвтэрдэг.Үүнээс гадна уруулын будгаар дамжин гадны хортой бодисууд аманд орж, цаашлаад ходоодонд хүрнэ. Уруулын будагны найрлага:Өнөө үед будгууд зөвхөн уруул будах биш түүнийг арчилдаг болсон байна. Бараг бүх шилдэг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидийн будгууд витамин, чийгшүүлэгч нэмэлт, тосны найрлага агуулсан, тэжээлтэй, хэт ягаан туяаны хамгаалагчтай болжээ. Тиймээс таны урууланд хорт нөлөө үзүүлэхгүй будаг авахын тулд сонголтоо зөв хийх хэрэгтэй. Будагны сонголт, Сайн будаг ямар байх ёстой вэ? 1 Хуурдаггүй, хүнд оргидоггүй байх 2 Зөөлөн бөгөөд хөнгөн будагдаж, жигд тархдаг байх 3 Урууланд тааламжтай мэдрэмж төрүүлдэг байх 4 Тааламжтай үнэртэй байх 5 Будагны гадаад байдалд анхаарлаа хандуулаарай, түүний гадаргуу гөлгөр, ямар нэгэн дусал, хаван байх ёсгүй. Гол нь бөх бат байх 7 Нарны нөлөөнд сайн будаг хайлдаггүй. 8 Хангалттай нөсөөтэй байх, өөрөөр хэлбэл тунгалаг биш байх 9 Нүүдэггүй байх 10 Хэт тослог биш, бас уруулыг хуурайшуулахаар хэт хуурай биш байх
|